Previous Next

Шинэ аргачлалын онцлог давуу талууд



  1. 1. Хоёр хэлний суурь дүрмийн тулгалт хийгдсэн учир логик харьцуулалтын тайлбар маш үр дүнтэй явагдана.
  2. 2. Дүрмийн тулгалт хийгдэх явцад англи хэлний зарим хувилбар нь монголын 2 болох байдал ажиглагдсан учир актив, пассив бүх хувилбарын тоо 26-аас нэмэгдэж 42 болов.
  3. 3. Өгүүлбэрийн бүтцийг тайлбарлахад шаардлагатай 4 хувилбар, мөн хүснэгтээс гадуур орших 4-ийг нэмж оруулсанаар нийт хувилбар 50-д хүрэв. Англи хэлэнд чухам яагаад пассив нь 16 биш 10 байна гэдгийг томъёо бичих аргаар гаргаж ирсэн нь онцлог зүйл болсон.
  4. 4. Англи хэлний пассив хувилбарын гаргалгааг тооны ТОМЪЁО хэлбэрээр ургуулан бодож харуулах аргачлал нь цоо шинэ зүйл юм.
  5. 5. Англи хэл ямар учир товчхон байхыг хичээдэг, харин монгол хэл яагаад уянгын халилтай хийгээд тэр халил нь хүснэгтийн аль хэсэгт оршиж буй нь тов тодорхой харагдана.
  6. 6. Англи пассив өгүүлбэрийг монгол хэлэнд оршиж буй нэг биш гурван пассивтай хэрхэн авцалдуулж харьцуулах талаар, мөн орчуулгад тус нэмэр болох бусад зааварчилгаа гарав.
  7. 7. Нэгэн шинэлэг зүйл бол энгийн яриа ба академик бичгийн хэлний зааг ялгааг хүснэгтэд заан харуулж улмаар юуг эхэнд, аль хэсгийг нь сүүлд үзэх дэс дараалал гаргасанд оршино.
  8. 8. Хадмал орчуулгыг ашиглаж өгүүлбэрийн бүтэц, зохион байгуулалтыг ойлгуулах аргачлал шинээр бүрдэв. Үүний тусламжтай англи хүн хэрхэн сэтгэж буйг шуудхан тусгаад авах боломжтой.
  9. 9. Дүрмийн хичээл нь ядаргаа биш харин ч цагийг зугаатай өнгөрөөх “Reality Show” мэт болж хувирсан. Учир нь, шоог өрж 1 өгүүлбэрийг 50 янзаар өөрчилж хувиргаад жинхэнээсээ тоглонгоо сурах болно.

#

50-тын хүрд

50-тын хүрд

50-ТЫН ХҮРД

ТАЙЛБАР